- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИНТЕРНЕТ КАФЕ БОЛОН ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А/773
Өлгий
ИНТЕРНЕТ КАФЕ БОЛОН ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлтйн 28.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Интернет кафе болон цахим тоглоомын газрын ажиллах цагийн хуваарь батлах тухай"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү захирамжийг захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга (Ө.Хуралай)-д даалгасугай.
3.Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж, холбогдох хууль тогтоомж стандартыг хангуулж хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт, Цагдаагийн газар (Цагдаагийн хурандаа Ө.Танат)-т, Хүнс хөдөө, аж ахуйн газар (Б.Нургулан)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" А/543 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Е.ЗАНГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх