- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН "ЭМ ЭС КИ ЭНД ТИ У" ХХК-НИЙ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар А/16
Баруун-Урт
"ЭМ ЭС КИ ЭНД ТИ У" ХХК-НИЙ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор батлагдсан журам, "Эм Эс Ки энд Ти У" ХХК-ний 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4/1 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Уулбаян суманд үйл ажиллагаа явуулдаг "Эм Эс Ки энд Ти У" хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ний эзэмшил дэх дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Эм Эс Ки энд Ти У" ХХК-ний захирал /Е.Цэвээнжав/-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.
ДАРГА Ш.МАНДАХНАР
ГИШҮҮД Г.СУГАРАА
Б.МӨНХСҮЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх