A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 11 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль[1], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль[2], Нийгмийн даатгалын ерөнхий хууль[3], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Хэвлэх

Д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

 

 

 

 

 

 

 

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

7,824,713.5

1.1

Ажил олгогчийн төлөх шимтгэл

3,252,511.9

1.2

Ажиллагчдаас төлөх шимтгэл

2,535,805.9

1.3

Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл

17,305.6

1.4

Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл

132.6

1.5

Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

229,785.9

1.6

 

Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл

3,121.0

1.7

 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

2,804.8

1.8

Бусад орлого

158,672.4

1.9

 

Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас

1,624,573.3

Нийт орлого

7,824,713.5

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөрийг төлнө:

Хэвлэх

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

67,232.2

5 дугаар зүйл.2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:

Хэвлэх

Д/д

Зарлагын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

6,584,769.2

 

1.1

Тэтгэврийн даатгалын сан

6,003,442.3

 

1.2

Тэтгэмжийн даатгалын сан

320,562.5

 

1.3

 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

70,792.5

 

1.4

Ажилгүйдлийн даатгалын сан

189,971.9

Нийт зарлага

6,584,769.2

6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ

 

 

[1]Төсвийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

[2]Төсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

[3]Нийгмийн даатгалын ерөнхий хууль "Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.