A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах дүрмүүд болох "ИНД-131 Агаарын хөлгийн түрээс"-ийг нэгдүгээр, "ИНД-138 Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа"-г хоёрдугаар, "ИНД-144 Нисэхийн хангамжийн байгууллага, гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/283

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.21 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах дүрмүүд болох "ИНД-131 Агаарын хөлгийн түрээс"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-138 Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа"-г хоёрдугаар хавсралтаар, "ИНД-144 Нисэхийн хангамжийн байгууллага, гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 160 дугаар тушаалын 16, 19 дүгээр хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны "Иргэний нисэхийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай" А/71 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН