A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 104

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА   Ж.БАТ-ЭРДЭНЭ