- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7, 2681 дугаар зүйлийн 2681 .1.1, 2691 дүгээр зүйлийн 2691 .1.1, 2701 дугаар зүйлийн 2701 .1.4, 2711 дүгээр зүйлийн 2711 .1.1, 2711 .1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 10/07 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар, "Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам"-ыг 3 дугаар, "Гаалийн баталгаат барилгын талбайн горим хэрэгжүүлэх журам"-ыг 4 дүгээр, "Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 5 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ журмыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, бүрдүүлэлтийн газар (Б.Даваасүрэн), Хуулийн хэлтэс (Ч.Тамираа)-т үүрэг болгосугай.
3.Шинээр батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг гаалийн мэдээллийн автоматжуулсан CAIS системд оруулахыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв (Б.Ганзориг)-д даалгасугай.
4.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
5.Тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны Журам батлах тухай А/276 дугаар тушаал, 2023 оны Журам батлах тухай А/680 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх