- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 173
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д доор дурдсан агуулгатай 4.5 дахь хэсэг нэмсүгэй:
"4.5.Энэ журмын 1.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд буцалтгүй тусламжийг Иргэний хуульд заасны дагуу өвлөгчид түүний хүсэлтээр олгоно."
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх