A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт бүтээн байгуулж байгаа "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийг хоёр улсын найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгож тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн нэрэмжит болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ