A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний салбарт татсан хөрөнгө оруулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх, цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч экспортлох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсгийн "ажлын алба" гэсний дараа "(Эрчим хүчний экспортыг дэмжих хэлтэстэй)" гэж нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 2 дугаар зүйлийн "245" гэснийг "254" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ