- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 102
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2026 онд Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3-т заасан зориулалтаар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, мөн зүйлийн 12.1.4-т заасан зориулалтаар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т олгосугай.
2.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх