A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "ГАДАРГЫН УСНЫ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ" /БНбД 33-10-25/ БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

"ГАДАРГЫН УСНЫ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ" /БНбД 33-10-25/ БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг болох "Гадаргын усны үндсэн үзүүлэлтийг тодорхойлох" /БНбД 33-10-25/ барилгын норм ба дүрмийг хавсралт ёсоор баталж, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Батлагдсан барилгын норм ба дүрмийг хэм хэмжээний актын нэгдсэн санд зохих журмын дагуу бүртгүүлэх, мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Т.Пүрэвхатан/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газар /Д.Энхбаатар/-т тус тус даалгасугай.

САЙД Э.БАТ-АМГАЛАН