A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нислэгийн үед дэг журам зөрчсөн зорчигчид авах арга хэмжээний журам/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/286, А/103

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нислэгийн үед дэг журам зөрчсөн зорчигчид авах арга хэмжээний журам"-ыгхавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг агаарын тээвэрлэгчид, Хилийн хяналтын байгууллагад, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа), Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр)-т тус тус даалгасугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР