- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 01
Баян-Овоо
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг тэмээ 0, Адуу 1500, үхэр 500, хонь 400, ямаа 800 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Малчин өрхийн малын тоо толгойн албан татварыг тэг төгрөгөөр ногдох малын тоог адуу 10, үхэр 10, хонь 15, ямаа 15 байхаар тогтоосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Наранзул)-д даалгасугай.
4..Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа дагаж мөрдөн татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Г.Энхбат/-д үүрэг болгосугай.
5..Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Л.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх