A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 06/03

Хархорин сум

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Уг тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 06/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.НЭНДАРАМ