A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 05

Чандмань

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1."Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаанаас гарсан тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, тус тогтоолыг бүрдлүүдийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний Актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг сумын Засаг даргын орлогч (Н.Эрдэнэчимэг), багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн (Г.Олзвой)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ө.ЦЭРЭНЛХАМ