A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 105

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Нанзадын Наранбаатарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Жигжидийн Батжаргал, Гонгорын Дамдинням, Загджавын Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Хассуурийн Ганхуягийг Улсын Их Хурлын Өргөдлийн болон Төсвийн байнгын хорооны, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Отгоны Саранчулуун нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ням-Осорын Учрал, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жадамбын Бат-Эрдэнэ, Буяагийн Тулга нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Загджавын Мэндсайханыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Дашзэгвийн Амарбаясгалан, Жадамбын Бат-Эрдэнэ, Хассуурийн Ганхуяг нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Отгоны Саранчулууныг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Жигжидийн Батжаргал, Ням-Осорын Учрал нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Нанзадын Наранбаатарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Сайнбуянгийн Амарсайхан, Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар, Буяагийн Тулга нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ