- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ТУШААЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар А/298
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.13.1, 37.14.7 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.2, 38.9 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 469 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан, "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Нийгмийн даатгалын хяналт шалгалтын нэгдсэн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан журмыг нийгмийн даатгалын хяналт, шалгалтын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг Хяналт шалгалтын газар (С.Лхагвадорж)-т, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар (Б.Ганхуяг)-т даалгасугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/186 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх