A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын хэмжээнд 2025 онд "Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Хот, тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 2 дугаар, "Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 3 дугаар, "Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 4 дүгээр, "Усны сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ