A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 169

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан "Цэргийн жагсаалын дүрэм"-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Барилгын цэргийн удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ