- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Олон улсын циркчдийн уралдаан)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 171
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан “Олон улсын циркчдийн уралдаан”-д гуравдугаар байрт шалгарч, онцгой амжилт гаргасан “Монгол циркус энтертайнмент төв”-ийн уран бүтээлчдэд 34,0 (гучин дөрөв) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
2.Мөнгөн шагналд олгоход шаардагдах 34,0 (гучин дөрөв) сая төгрөгийг 2025 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх