A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нью-Йорк хотноо 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хооронд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол"-ийг баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ