- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 180
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албаны бүтцийг доор дурдсанаар баталсугай:
1/Захиргааны удирдлагын хэлтэс;
2/Мэдээллийн сан, төслийн хяналт-шинжилгээний хэлтэс;
3/Санхүүгийн хэлтэс.
2.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албаны орон тооны хязгаарыг 22 байхаар тогтоосугай.
3.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн дүрмийг баталж, сангийн үйл ажиллагааг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 299 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл, "Журам батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 497 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын 2.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх