A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 111

Төрийн ордон, Улаанбаатар хот

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Нанзадын Наранбаатарыг сонгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуягийг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Н.УЧРАЛ