A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 521

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмыг мөрдөх бэлтгэл ажлыг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба (В.Жавзан)-нд даалгасугай.

3.Төрийн албан хаагчийн хувийн хэргийг журмын дагуу хөтөлж ажиллахыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭН