- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хэнтий аймгийн Чингис хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар/
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ШИЙДВЭР
2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/830, А/589
Чингис хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 72 дугаар зүйлийн 71.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хэнтий аймгийн Чингис хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар /Г.Энхмөнх/, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Хэнтий аймгийн Байгаль орчны газар /Б.Амгаланбат/, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /Б.Хэрлэнчимэг/, Хэрлэн сумын Засаг дарга /Д.Эрдэнэбаатар/-д тус тус даалгасугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамны Хэвлэл мэдээллийн алба /Б.Батбаатар/, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Б.Золбоо/-д тус тус үүрэг болгосугай.
4.Хэнтий аймгийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/492, А/557 дугаартай хамтарсан тушаал, захирамжийг хүчингүйд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх