A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
  • АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төв аймгийн Зуунмод хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг нэгдүгээр, бүсэд мөрдөх журмыг хоёрдугаар, хилийн зааг байршил харуулсан зургийг гуравдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ШИЙДВЭР

2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/834, А/591

Зуунмод хот

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2 дахь заалт, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 15.4 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төв аймгийн Зуунмод хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг нэгдүгээр, бүсэд мөрдөх журмыг хоёрдугаар, хилийн зааг байршил харуулсан зургийг гуравдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар /Г.Энхмөнх/-т, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Төв аймгийн Байгаль орчны газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Х.Нарангэрэл/, Ус цаг уур орчны шинжилгээний төв /Э.Гэрэлтцогт/, Зуунмод сумын Засаг дарга /Б.Хатанбаатар/-д тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээллэхийг Төв аймгийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Х.Нарангэрэл/,Төв аймгийн Засаг даргын Тамгын газар /С.Цогбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү хамтарсан захирамж, тушаал гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Төв аймгийн Засаг даргын 2022 оны А/425, А/585 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР