A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ШИЙДВЭР

2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/836, А/642

Мөрөн сум

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1."Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг нэгдүгээр, бүсэд мөрдөх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газрын дарга (Г.Энхмөнх), журмын хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар (Д.Даваадорж), Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга (Д.Өнөрбат), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга (Х.Тайванбаяр) нарт тус тус даалгасугай.

3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээллэхийг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга (Д.Даваадорж), Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар (Р.Машбат) нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг даргын хамтарсан 2016 оны 02-р сарын 23-ны өдрийн А/48, А/192 дугаар тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРБААТАР