- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар А/571
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан жагсаалтыг үйл ажиллгаандаа мөрдүүлж, холбогдох чиглэлийн албан хаагчдыг мэргэжил, арга зүйнудирдлагаар хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга (А.Нарантуяа)-д даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Батшагай)-т, тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийгТөрийн захиргааны удирдлагын газар (Б.Отгонцэцэг)-ттус тус үүрэг болгосугай.
САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх