- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн дүрмийг албадан хэрэгжүүлэх, дүрмийн шаардлагаас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-11 Иргэний нисэхийн дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх"-ийг нэгдүгээр, "ИНД-13 Иргэний нисэхийн дүрмийг албадан хэрэгжүүлэх"-ийг хоёрдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар А/313
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Иргэний нисэхийн дүрмийг албадан хэрэгжүүлэх, дүрмийн шаардлагаас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-11 Иргэний нисэхийн дүрэм боловсруулах, дүрмийншаардлагаас чөлөөлөх"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-13 Иргэний нисэхийн дүрмийг албадан хэрэгжүүлэх"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
ЗТС-ын 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/133 дугаар тушаалаар 2 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2026.05.28 хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх