A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А/866

Мандалговь

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх заалт, 16.2.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

1.Сар бүрийн 01,15-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосугай.

2.Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

3.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Б.Энхмандал)-т, тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (М.Чинбат), Хүнс, хөдөө аж ахуйн газар (Б.Мөнхжаргал), сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Гарсан шийдвэртэй холбогдуулан Аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/628 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ц.Ариунбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН