- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОГ ХАЯГДАЛ ҮҮСГЭГЧЭЭС АВАХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар VI/28
Бүрэнтогтох сум
ХОГ ХАЯГДАЛ ҮҮСГЭГЧЭЭС АВАХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1654 албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдал үүсгэгчээс авах хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдал үүсгэгчээс авах хураамжийг батлагдсан тарифын дагуу иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний газраас төлбөр хураамжийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Аззаяа), Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Татварын Улсын байцаагч (С.Цэрмаа) нарт даалгасугай.
3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж "3ахиргааны хэм хэмжээний актын нэгдсэн улсын бүртгэл"-д бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Мөнхжаргал)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит XV хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тогтоолыг нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА М.ЭСМЭДЭХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх