A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН "ЭМТ НАРАН" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Эмт наран" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Эмт наран" ОНӨААТҮГ /Л.Янжинлхам/-т үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Эмт наран" ОНӨААТҮГ /Л.Янжинлхам/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2017 оны 72 дугаар тогтоолыг дээр дурдсан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА    Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН    Б.АЛТАНТУУЛ

Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР