- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 46
Ховд
Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай
Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.14, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг хавсралтаар баталсугай.
2. Тогтоолын хэрэгжилтийг хангах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Амарсанаа)-д үүрэг болгосугай.
3. Тогтоолыг холбогдох материалын хамт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (З.Эрхбаяр)-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА З.ЭРХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх