A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар А/413

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар"-ын Олон нийтийн цагдаагийн дүрмийн 1.5, 3.4, 5.2 дахь хэсгийн "Нутаг дэвсгэр" гэсний өмнө "Алба, нэгж," гэж, 2.3 дахь хэсгийн "хэрэгслийг" гэсний дараа "алба, нэгж," гэж, 4.5, 9.7 дахь хэсгийн "тухайн" гэсний дараа "алба, нэгж," гэж, 2.6 дахь хэсгийн "гүйцэтгэхдээ" гэсний дараа "алба, нэгж," гэж, 3.2 дахь хэсгийн "заасны дагуу" гэсний дараа "алба, нэгж," гэж, 3.3 дахь хэсгийн "үндэслэн" гэсний дараа "алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас" гэж, 5.1 дэх хэсгийн "хангах" гэсний дараа "алба болон Тээврийн цагдаагийн" гэж, 5.4 дэх хэсгийн "оруулж," гэсний дараа "алба, нэгж," гэж, 9.2 дахь хэсгийн "алба," гэсний дараа "Тээврийн цагдаагийн алба," гэж, 9.5 дахь хэсгийн "судалгааг" гэсний дараа "алба, нэгж," гэж, 9.6 дахь хэсгийн "асуудлыг" гэсний дараа "алба, нэгж," гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн дүрмийн "Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвар"-ын 1.1 дэх хэсгийн "талаас" гэсний дараа "алба, нэгж," гэж, 2.1, 3.1, 4.1, 5.2, 6.1, 7.3 дахь хэсэг, 4.2.5, 4.2.6, 6.1.6 дахь заалтын "Нутаг дэвсгэр" гэсний өмнө "алба, нэгж," гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.10 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

1/"Хоёрдугаар зүйл.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны чиглэл

Хэвлэх

2.1.Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, эрүүгийн болон хэв журам, замын хөдөлгөөний нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлд тулгуурлан олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллуулна.

2.10.Олон нийтийн цагдааг нутаг дэвсгэрийн онцлог, эрүүгийн болон хэв журам, замын хөдөлгөөний нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлд тулгуурлан ажлын ачааллыг харгалзан хуульд зааснаас бусад чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллуулж болно.".

4.Мөн дүрмийн "Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвар"-ын 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй.

1/"6.1 дэх хэсэг:

6.1.1.олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд тухайн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгжийн дарга, хариуцсан ахлах байцаагч, ахлах зохицуулагч, хэсгийн байцаагч, зохицуулагч нар хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.".

5.Мөн дүрмийн "Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвар"-ын 4.2.19 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/"4.2 дахь хэсэг:

4.2.19.хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, үүрэг гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ бусдаар гүйцэтгүүлэх, эдлэх эрхээ бусдад шилжүүлэхгүй байх;".

6.Мөн дүрмийн 2.2.1 дэх заалтын "аж ахуйн нэгж, байгууллага" гэснийг "хүн, хуулийн этгээд" гэж, 2.9 дэх хэсгийн "код 202, 205, 207, 213, 214, 222, 223, 224, 226, 227, 231, 234, 243, 400, 401, 404, 406, 408-д" гэснийг "код 202, 204, 207, 208, 209, 211, 215, 400, 401, 402, 403-д" гэж, 6.1 дэх хэсгийн "аж ахуйн нэгж" гэснийг "хуулийн этгээд" гэж, 6.7 дахь хэсгийн "код 133-д" гэснийг "код 129-д" гэж тус тус өөрчилсүгэй.

7.Мөн дүрмийн "Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвар"-ын 2.2 дахь хэсгийн "гэмт хэргээс" гэснийг "гэмт хэрэг, зөрчлөөс" гэж, 2.3 дахь хэсгийн "эрүү, хэв журмын нөхцөл байдал," гэснийг "эрүүгийн болон хэв журам, замын хөдөлгөөний нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл," гэж, 4.2.2 дахь заалтын "аж ахуйн нэгж" гэснийг "хүн, хуулийн этгээд" гэж, 4.2.9 дэх заалтын "нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас зарласан, түргэн цугларалтын үед нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтан" гэснийг "алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас зарласан, түргэн цугларалтын үед тухайн цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтан" гэж, 5.3 дахь хэсгийн "аж ахуйн нэгж" гэснийг "хүн, хуулийн этгээд" гэж, 5.10 дахь хэсгийн "Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл" гэснийг "Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйл" гэж тус тус өөрчилсүгэй.

8.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга (бригадын генерал О.Ганбат)-д даалгасугай.

9.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ       Ж.БОЛД