A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 205

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дотоодын цэргийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай" 3асгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьект" хэсгийн 3 дахь заалтын "...Мөрөн" гэсний дараа ", Өлгий" гэж нэмсүгэй.

2.Баян-Өлгий аймгийн Өлгий хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалахад шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсөв, орон тоондоо багтаан санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР