- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 10/09
Арвайхээр сум
МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, 34.2.2.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг нэгдүгээр, лабораторийн оношилгоо, шинжилгээний зардлын нормативыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан нормативыг мөрдүүлж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржид даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолыг дагаж мөрдсөн өдрөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Т.НАРАНГАРАВ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх