- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН, ХОТ ДОТОРХ БОЛОН ХОТ ОРЧМЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР, ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
СЭЛЭНГЭ АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 47
Сүхбаатар сум
ОРОН НУТГИЙН, ХОТ ДОТОРХ БОЛОН ХОТ ОРЧМЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР, ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээг 3.000.000 (гурван сая) төгрөгөөр тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийг тогтоосон хэмжээний дагуу мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Лхагвадорж)-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Э.Оюунболд)-д даалгасугай.
ДАРГА Г.БАТ-ОРХОН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх