- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 126
Улаанбаатар хот
УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг нэгдүгээр, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг хоёрдугаар, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тарифыг гуравдугаар, хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2017 оны 91 дүгээр тогтоол, 2019 оны 23 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт, 2023 оны 96 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Б.АЛТАНТУУЛ
Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх