- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ХОВД АЙМГИЙН "ЖАРГАЛАНТ БУД ТРЕЙД" ХХК-НИЙ ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ХОВД АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 10
Ховд
"ЖАРГАЛАНТ БУД ТРЕЙД" ХХК-НИЙ ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Жаргалант сумын төвийг дулаанаар хангагч "Бадамлах дөл" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Буянт сумын төвийг дулаанаар ханган ажиллаж буй "Жаргалант буд трейд" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний акт"-д бүртгүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Б.Гомбосүрэн/, Жаргалант буд трейд ХХК-ний ерөнхий захирал /Т.Энхбат/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2023 оны 12 дугаар сарын 25 өдрийн 26 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны бус гишүүд Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Анхбаяр/, Эрчим хүчний улсын байцаагч /З.Батзаяа/-д тус тус даалгасугай.
ДАРГА Б.ГОМБОСҮРЭН
ГИШҮҮН Б.АНХБАЯР
ГИШҮҮН З.БАТЗАЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх