A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 08/25

Мөрөн

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

  Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Захиргааны еранхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим Хүчний зохицуулах хорооны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал", "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам" болон Нүхт Дулаан ХХК, Их-Уул дулаан ХХК, Хөвсгөл Тэвхэн ХХК-ийн хүсэлтүүд, Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Их-Уул дулаан" ХХК-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний тарифыг хавсралт №01, "Нүхт дулаан" ХХК-ийн дулааны эрчим хүчний тарифыг хавсралт №02, "Хөвсгөл Тэвхэн" ХХК-ийн дулааны эрчим хүчний тарифыг хавсралт №03 тус тус жагсаалтад зааснаар баталсугай.

2.Тариф шинэчлэн тогтоосн тухай шаардлагатай материалыг бүрдүүлэн ХЗДХЯамны Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлэхийг зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/ - д даалгасугай. .

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүргэгдэн баталжаасан үеэс тогтоосон тарифыг мөрдөж эхлэхийг дээрх нэр бүхий Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн захирал, дарга нарт зөвшөөрсүгэй.

4.Шинээр баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлсэн өдрөөс эхлэн дээрх нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мөрдөж байсан Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/, орон тооны бус гишүүн ЭХХУБайцаагч /Д.Аюушжав/ нарт даалгасугай.

ДАРГА Ч.БАЯРСАЙХАН

ГИШҮҮН Д.АЮУШЖАВ

ГИШҮҮН Б.БАЗАРДАМБУУ