- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 09/25
Мөрөн
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Захиргааны еранхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим Хүчний зохицуулах хорооны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал", "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам" болон "Дүгийн Эх" ОНӨААТҮГ-ийн хүсэлт, Хөвсгөл эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг шинээр авсан дор дурьдсан хуулийн этгээдийн дулааны эрчим хүч хэрэглэгчдэд борлуулах тарифыг аймгийн зохицуулах зөвлөлийн тооцон хянасаныг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдсүгэй. Үүнд:
1.1."Дүгийн Эх" ОНӨААТҮГ-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний тарифыг хавсралт №01 жагсаалтад зааснаар баталсугай.
2.Уг тарифын шаардлагатай материалыг бүрдүүлэн ХЗДХЯамны Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлэхийг зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/ - д даалгасугай. .
2.Шинээр баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дүгийн Эх" ОНӨААТҮГ-ийн захирал /Б.Эрдэнэцогт/-д зөвшөөрсүгэй.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/, орон тооны бус гишүүн ЭХХУБайцаагч /Д.Аюушжав/ нарт даалгасугай.
ДАРГА Ч.БАЯРСАЙХАН
ГИШҮҮН Д.АЮУШЖАВ
ГИШҮҮН Б.БАЗАРДАМБУУ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх