A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 116

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсугай.

2.Бядрангийн Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Н.УЧРАЛ