A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох чиг үүрэг бүхий "Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны Ажлын албаны ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Үндэсний хороо болон Ажлын албаны үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайханд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны дүрэм, ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН