A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 115

Төрийн ордон, Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Пүрвээгийн Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Даваанямын Даваа-Очирт даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Н.УЧРАЛ