- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 10/25
МӨРӨН
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Захиргааны еранхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/2242 дугаар албан даалгавар, Эрчим Хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 15-ны 01/464 дугаар зөвлөмж, Хөвсгөл эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Дулааны эрчим хүч үйлдвэрлэгч дор дурьдсан хуулийн этгээдийн дулаан хэрэглэгчдэд борлуулж байгаа аймгийн зохицуулах зөвлөлийн 2017 онд баталсан дулааны тарифыг өөрчлөлтгүйгээр батлан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдсүгэй. Үүнд:
1.1."Идэр нумт" ХХК-ийн дулааны эрчим хүчний тарифыг хавсралт №01-; жагсаалтад зааснаар баталсугай.
2.Уг тарифын шаардлагатай материалыг бүрдүүлэн Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлэхийг зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/ - д даалгасугай.
3.Шинээр баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлсэн өдрөөс Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 2017 оны 08 сарын 04-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/, Орон тооны бус гишүүн ЭХХУБайцаагч /Д.Аююушжав/ нарт даалгасугай.
ДАРГА Ч.БАЯРСАЙХАН
ГИШҮҮН Д.АЮУШЖАВ
ГИШҮҮН Б.БАЗАРДАМБУУ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх