A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ХЯРГАС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 17

Дэлгэр баг

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.18 дахь заалтууд, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсгүүд, Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 04 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх энгийн хог хаягдлын төлбөр хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоосон хураамжийг орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (В.Сайнбилэг), татварын улсын байцаагч (Б.Хандхүү) нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын бүрдлийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн (Н.Бааст)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам эрх зүйн хэм хэмжээний актаар бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Я.Батмөнх)-д үүрэг болгосугай.

ДАРГА            С.БУЛГАНХҮҮ