- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /"Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам"-ыг нэгдүгээр, "Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага"-ыг хоёрдугаар хавсралтаар/
БОЛОВСРОЛЫН САЙД
2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/559
Улаанбаатар хот
ЖУРАМ, ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам"-ыг нэгдүгээр, "Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журам, шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллах, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн итгэмжлэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлага батлах тухай" 08 дугаар тогтоолыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (Б.Амарсанаа)-д даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Шаардлага, шалгуур үзүүлэлт тогтоох тухай" А/53 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Төгсбаяр)-т даалгасугай.
САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх