- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 25/06
Өлгий
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дах хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 504 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны "Нурдуман" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 165 тоот албан хүсэлтийг хянан хэлэлцээд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны "Нурдуман" ХХК -ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлэн, тогтоолыг 2026 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
3.Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тарифыг мөрдөж ажиллахыг "Нурдуман" ХХК (С.Жухай)-д, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд / К.Бахытжан, М.Дауренбек /-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22/06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Х.ХАРЛЫГАШ
ЗОХИЦУУЛАГЧ К.БАХЫТЖАН
ЗОХИЦУУЛАГЧ М.ДАУРЕНБЕК
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх