A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 08

Чоно гол

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дах заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Бэлчээр ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Алдарбат)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хөдөө аж ахуй, байгаль орчин уул уурхай хариуцсан хороонд үүрэг болгосугай.

ДАРГА       Н.АРИУНТУНГАЛАГ