A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ШААРДЛАГА, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР" БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тавих шаардлагыг нэгдүгээр, сургалтын хөтөлбөрийн загварыг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/563

Улаанбаатар хот

"СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ШААРДЛАГА, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР" БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "Үзэл баримтлал батлах тухай" 176 дугаар тогтоолын хавсралтын 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тавих шаардлагыг нэгдүгээр, сургалтын хөтөлбөрийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загварын дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж ажиллахыг мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн захирал нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газар (Н.Нарангэрэл), хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), сургалтын хөтөлбөрт агуулгын судалгаа хийх, сайжруулах, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (П.Оюунаа)-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2015 оны "Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар батлах тухай" А/197, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны "Техникийн боловсрол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн загвар, шаардлага батлах тухай" А/134, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны "Мэргэжлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөөний загвар батлах тухай" А/159 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.

5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Төгсбаяр)-т даалгасугай.

САЙД П.НАРАНБАЯР